Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн эмнэлгүүд нэн яаралтайгаас бусад эмчилгээ үйлчилгээг цуцалжээ

Их Британид шинэ төрлийн коронавирус хурдтай тархаж байгаагаас тус улсын эмнэлгүүд нэн яаралтайгаас бусад эмчилгээ,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн эмнэлгүүд нэн яаралтайгаас бусад эмчилгээ үйлчилгээг цуцалжээ
Их Британийн эмнэлгүүд нэн яаралтайгаас бусад эмчилгээ үйлчилгээг цуцалжээ. Зураг: МҮОНРТ

Их Британид шинэ төрлийн коронавирус хурдтай тархаж байгаагаас тус улсын эмнэлгүүд нэн яаралтайгаас бусад эмчилгээ, үйлчилгээг цуцалж, коронавирусний халдвартай хүнд хүмүүсийг хүлээж авах бэлтгэл хангаж эхэлжээ.

Тус улсад өчигдөр коронавирусний халдварт 40 гаруй мянган тохиолдол бүртгэгдсэн нь тахал гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Их Британийн эрх баригчид 12 дугаар сарын 20-нд Лондон, Английн зүүн өмнөд хэсэгт анх тогтоосон хатуу хөл хорионы бүсийг өнгөрсөн бямба гарагт өргөжүүлсэн.

Даваа гарагт Их Британи улс даяар коронавирусний халдварт 41.385 тохиолдол бүртгэгдсэнээс Англид 36.511 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Английн хүн амын бараг 84 хувьтай тэнцсэн үзүүлэлт буюу өмнөх өдрөөсөө 10 мянган тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Тус улсын статистикийн хорооны мэдээлснээр энэ улсын зүүн өмнөд бүс нутагт 12 дугаар сарын дунд үеэс халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн байна.

Хуваалцах