Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн эрдэмтэд коронавирусний шинэ хувилбарыг илрүүлжээ

Эрдэмтэд “омикрон”-ы “үл үзэгдэгч” төрлийг стандарт хувилбартайгаа адил эрчимтэй тархана гэж дүгнэхэд эрт хэмээн үзэж байна. “Омикрон”-хувилбарын шинэ төрлийг ӨАБНУ, Австрали, Канадаас зөөвөрлөгдсөн ирсэн вирусний геномоос дээж авч шинжлээд илрүүлжээ. “Үл үзэгдэгч” коронавирус бусад улс оронд ч тарх

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн эрдэмтэд коронавирусний шинэ хувилбарыг илрүүлжээ
Их Британийн эрдэмтэд коронавирусний шинэ хувилбарыг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Их Британийн эрдэмтэд коронавирусний “омикрон” омгийн “үл үзэгдэгч” хувилбарыг илрүүлжээ. Энэ хувилбар нь Пи-Си-Ар шинжилгээгээр илэрдэггүй учраас ийн нэрлэсэн талаар “Гвардиан” хэвлэлд тэмдэглэсэн байна. Гэхдээ шинжилгээний өөр аргуудаар энэ хувилбар илэрч байжээ.

“Үл үзэгдэгч” хувилбар нь энгийн “омикрон” омогтой мутациараа ерөнхийдөө ижил боловч лабораторийн Пи-Си-Ар шинжилгээгээр тодорхойлогддог генетикийн өөрчлөлт байхгүй гэнэ. Энэ нээлтийн үр дүнд судлаачид “омикрон” омгийг энгийн Би.Эй.1 ба “үл үзэгдэгч” Би.Эй.2 гэсэн хоёр тусдаа хэсэгт хуваагаад байна. Пи-Си-Ар шинжилгээгээр илэрдэггүй хувилбарыг “стелс-омикрон” гэж нэрлэжээ. Зарим судлаач үүнийг шинэ омог ч гэж үзэж байна.

Эрдэмтэд “омикрон”-ы “үл үзэгдэгч” төрлийг стандарт хувилбартайгаа адил эрчимтэй тархана гэж дүгнэхэд эрт хэмээн үзэж байна. “Омикрон”-хувилбарын шинэ төрлийг ӨАБНУ, Австрали, Канадаас зөөвөрлөгдсөн ирсэн вирусний геномоос дээж авч шинжлээд илрүүлжээ. “Үл үзэгдэгч” коронавирус бусад улс оронд ч тархсан байх магадлалтай байна.

Дэлхийн улс орнууд Пи-Си-Ар шинжилгээний тусламжтайгаар коронавирус хэрхэн тархаж байгаа талаарх ерөнхий дүр зураглалаа гаргаж байгаа юм.

Хуваалцах