Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн эрх баригч намын даргын өрсөлдөөнөөс Доминик Рааб хасагдлаа

Харин Их Британид эрх баригч Консерватив намын даргын төлөөх өрсөлдөөн ширүүсч байна. өчигдөр тус улсын парламентын доод танхим дахь тус намын гишүүд оролцсон санал хураалтын дүнгээр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн эрх баригч намын даргын өрсөлдөөнөөс Доминик Рааб хасагдлаа
Их Британийн эрх баригч намын даргын өрсөлдөөнөөс Доминик Рааб хасагдлаа. Зураг: МҮОНРТ

Их Британид эрх баригч Консерватив намын даргын төлөөх өрсөлдөөн ширүүсч байна. Өчигдөр тус улсын парламентын доод танхим дахь тус намын гишүүд оролцсон санал хураалтын дүнгээр Брекситийн сайд асан Доминик Рааб хамгийн бага санал авч өрсөлдөөнөөс хасагдаад байна.

Харин Их Британийн гадаад хэргийн сайд асан Борис Жонсон авсан саналынхаа тоогоор 1-рт жагссан байна. Харин ТерезаМэйгийн засгийн газрын 4 сайд ЖеремиХант, МайклГоув, Рори Стюарт, СажидЖавид нар удаах саналуудыг авчээ. Раабын хувьд дараачийн өрсөлдөөнд оролцоход шаардагдах 33 санал авч чадаагүй байна. Харин Борис Жонсон 126 санал авч төгсгөлийн шатны өрсөлдөөн оролцохоо баталгаажуулжээ.

Өнөөдөр 3,4 дэх шатны санал хураалт болох ёстой. Нийтийн танхим дахь Консерватив намын 313 гишүүн хамгийн өндөр санал авсан 2 нэр дэвшигчийг тодруулах ёстой. Харин Консерватив намын 160 мянган гишүүн шинэ дарга, ирээдүйн Ерөнхий сайдыг сонгох ёстой юм.

Хуваалцах