Их Британийн эрх баригч намынхан Ерөнхий сайд Тереза Мэйг огцруулах товыг хэлэлцэж эхэлжээ
Их Британийн эрх баригч Консерватив намынхан Ерөнхий сайд Тереза Мэйг ерөнхий сайдын төдийгүй намын даргын албан тушаалаас нь огцруулах цаг хугацааг хэлэлцэж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Их Британийн эрх баригч Консерватив намынхан Ерөнхий сайд ТерезаМэйг ерөнхий сайдын төдийгүй намын даргын албан тушаалаас нь огцруулах цаг хугацааг хэлэлцэж эхэлсэн байна. Намын дээгүүр албаныхан өнгөрсөн оны парламентын сонгуулийн дүнгээр Консерватив нам дийлэнх олонх болж чадаагүй учир 2022 оны сонгуульд ТерезаМэй намаа тэргүүлж оролцох ёсгүй гэж үзэж байгаа юм. Тэд сөрөг хүчний Лейборист намын тэргүүн ЖеремиКорбины эсрэг амжилттай өрсөлдөхийн тулд Консерватив намд шинэ санаа бүхий шинэ удирдагч хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ ТерезаМэйг огцруулах цаг хугацааны хувьд намын гишүүдийн дунд санал зөрөлдөөн үүсчхээд байгаа юм байна. нэг хэсэг нь Их британи улс ирэх оны 3 р сарын 29 нд Европын Холбооны эгнээнээс гарсан даруйд огцрох ёстой гэж үзэж байна.
Харин нөгөө хэсэг нь ирэх онд болох намын их хурал дээр албан тушаалаасаа огцрох цаг хугацаагаа зарлавал 2020 он хүртэл засгийн газрын тэргүүн, намын даргын албаа хаших боломж олгох ёстой гэж үзэж байна. энэ хооронд түүний халааг авах магадлалтай улс төрчдийг хэдийнээ нэрлээд байна. Телеграфийнхан гадаад хэргийн сайд асан Борис Жонсон, Европын Холбоог эсэргүүцэгч парламентын лобби бүлгийн тэргүүн ЖейкобРисМогга нарыг дараачийн Ерөнхий сайд болох магадлалтай хүнээр нэрлэж байна.
Мөн дотоод хэргийн сайд СаджидЖавид, гадаад хэргийн яамыг одоо тэргүүлж буй ЖеремиХант, Брекситийн асуудал эрхэлсэн сайд Доминик Раабын нэр ч яригдаж байна.


















