Их Британийн Ерөнхий сайд Киевт очлоо
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Киевт уулзаж, цэргийн тусламж үзүүлэхээ амлалаа.
Мэдээллийн алба

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Киевт уулзаж, цэргийн тусламж үзүүлэхээ амлалаа.
Тодруулбал, 120 хуягт машин, хөлөг онгоцны эсрэг пуужингийн шинэ систем бүхий цэргийн тусламж үзүүлэхээр болсон гэж Их Британийн ерөнхий сайдын албанаас мэдэгдлээ. Энэ нь түүний баасан гарагт зарласан 130 орчим сая ам.долларын цэргийн дэмжлэгээс гадна, нэмэлт тусламж юм.
Уулзалтын дараа нийтэлсэн дүрс бичлэгт Жонсон “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Буча, Ирпин зэрэг газруудад хийсэн үйлдлийг дайны гэмт хэрэг гэж тодорхойлж, Оросын цэргүүд ухарч байгаа нь тактикийн шинжтэй бөгөөд Путин одоо Донбасс болон зүүн хэсэгт дайралтаа эрчимжүүлэх гэж байна” гэж мэдэгдсэн байна.
Зеленский Их Британийн ерөнхий сайдын дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлэн, Их Британи болон бусад улс орнуудад ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг эрчимжүүлж, Оросоос эрчим хүчний импортыг бүрмөсөн хориглохыг уриалжээ.


















