Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлал маргааш эхэлнэ

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйгийн АНУ-д хийх айлчлал албан ёсоор орон нутгийн цагаар өнөөдөр орой эхлэх юм. Тэрээр өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хүрэлцэн ирлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлал маргааш эхэлнэ
Их Британийн ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлал маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйгийн АНУ-д хийх айлчлал албан ёсоор орон нутгийн цагаар өнөөдөр орой эхлэх юм. Тэрээр өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайд Тереза Мей нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах гэж байгаа анхны удирдагч болох гэж байгаараа энэ айлчлал тун онцлогтой юм байна.

Хоёр та Цагаан ордонд уулзсанаар түүний айлчлал албан ёсоор эхлэх юм. Уулзалтын үеэр, хоёр улсын цаашдын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа Хойд Атлантын хамтын ажиллагааны байгууллагын ач холбогдол болон Сирийн хямралын тухай хэлэлцэх төлөвтэй байгаа юм байна. Харин уулзалтынхаа дараа 2 тал сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийнэ.

Хуваалцах