Их Британийн гадаад хэргийн сайд манай улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг өнөөдөр манай улсад айлчилна.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг өнөөдөр манай улсад айлчилна. Ноён Уильям Хэйг айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхах бөгөөд Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийх юм.
Тэрээр манай улсад хоёр өдрийн турш ажиллахаар төлөвлөжээ. Айлчлалынхаа хүрээнд бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний болон олон улсын хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзах юм байна. Мөн “Хүүхдийг ивээх сан”-гийн Чингэлтэй дүүрэг дэх төсөлтэй танилцах ажээ.


















