Их Британийн гудамжны зураачийн бүтээл 9.8 саяд хүрчээ
Их Британийн алдарт гудамжны зураач Бэнксигийн зураг дуудлага худалдаанд орж, 9.8 ам.доллараар зарагдсан байна. Гудамжны зураачийн бүтээл ийм өндөр үнэд хүрч байсан тохиолдол ховор юм.
Мэдээллийн алба

Их Британийн алдарт гудамжны зураач Бэнксигийн зураг дуудлага худалдаанд орж, 9.8 ам.доллараар зарагдсан байна. Гудамжны зураачийн бүтээл ийм өндөр үнэд хүрч байсан тохиолдол ховор юм.
/cloudfront-us-east-1.images.arcpublishing.com/tgam/D3ICS6I365KQXN4IH76AOSDK2A.jpg)
Бэнкси гудамжинд янз бүрийн сэдэвтэй зургийг зурдгаас гадна улс төрийн идэвхтэн, кино найруулагч нэгэн юм. Түүний олонд танигдсан бүтээл болох “ШовМи д Монет” /Show Me the Monet/ зургийг Лондон хотын Сотбис дуудлага худалдааны компани лхагва гарагт үнэ хаялцуулан худалдсан байна. Шинжээчид энэхүү зургийг 5 сая ам.долларын үнэд хүрэх байхаа гэж тооцоолж байсан юм. Харин тус урлагийн бүтээл таамаглалаас хавьгүй өндөр буюу 9.8 сая ам.доллараар зарагджээ. Худалдан авагч нэрээ олон нийтэд илчлэхээс татгалзжээ.

Ташрамд дуулгахад, Их Британийн гудамжны зураач Бэнксигийн жинхэнэ нэр одоог хүртэл тодорхойгүй байдаг юм. Тэрээр өнөөгийн буюу хуурамч нэрээрээ олон арван бүтээл туурвиж, дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болоод байна.



















