Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн жуулчид Египетээс нутаг буцна

Их Британи Египетийн Шарм-эль-Шейх нисэх буудлаас тус улс руу ирж, очих бүх нислэгийг цуцласан шийдвэрээс үүдэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн жуулчид Египетээс нутаг буцна
Их Британийн жуулчид Египетээс нутаг буцна. Зураг: МҮОНРТ

Их Британи Египетийн Шарм-эль-Шейх нисэх буудлаас тус улс руу ирж, очих бүх нислэгийг цуцласан шийдвэрээс үүдэн Британийн 20 орчим мянган жуулчин эх орондоо буцах боломжгүй болсон юм. Харин тус улсын Иргэний агаарын тээврийн компаниуд зөвхөн тэнд байгаа иргэдээ буцааж авчрахын тулд Шарм-эль-Шейх чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.

Их Британийн Изижет, Монарх, Томсон, Бритиш Эйрвейз зэрэг компанийн онгоцууд 20 гаруй удаагийн нислэгээр Шерм-эль-Шейхээс иргэдээ эх нутагтаа авчрах юм байна. Их Британийн Засгийн газар тус нисэх буудлаас хөөрч, Синайн хойгт осолдсон Оросын онгоц тэсрэх бөмбөгөөс болж сүйрсэн байж магадгүй гэж үзсэн хэвээр байгаа. Иймээс Шарм-эль-Шейхээс эх орноо зорих Британийн иргэд аюулгүй байдлын өндөржүүлсэн шалгалтыг давах ёстойгоос гадна онгоцонд суухдаа гар тээш авч орох эрхгүй болж байна.

Оросын онгоцны сүйрлийн шалтгааныг албан ёсоор олж, дүгнэлт гаргаагүй байхад Их Британи нислэгээ цуцлах шийдвэр гаргасныг Египетийн тал буруушааж байна. Шарм-эль-Шейхийн аюулгүй байдлын үзлэг шалгалтыг одоогоос 10 сарын өмнө Их Британийн хүсэлтээр чангаруулсан талаар Египетийн холбогдох албаныхан мэдэгдсэн боловч Их Британи эдгээр шалгалтыг хангалтгүйд тооцож байгаа юм.

Хуваалцах