Их Британийн хатан хаан ковидын халдвар авчээ
Ням гарагт Букингемийн ордон Их Британийн хатан хаан Элизабет коронавирусийн халдвар авсан тухай мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Ням гарагт Букингемийн ордон Их Британийн хатан хаан Элизабет коронавирусийн халдвар авсан тухай мэдэгдлээ.
Тус мэдэгдэлд, "Хатан хаан үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж авч, зохих бүх удирдамжийг дагаж мөрдөх болно" гэж тэмдэглэжээ. Энэ сарын эхээр Хатан хааны ууган хүү хунтайж Чарльз хоёр дахь удаагаа "Ковид 19"-ийн шинжилгээ эерэг гарсан тухай мэдээлж байсан.
Хэд хоногийн дараа түүний эхнэр Камиллагийн шинжилгээ мөн эерэг гарсан аж. Өдгөө 95 настай Хатан хаан энэ сарын 6-нд хаан ширээнд суусны 70 жилийн ойгоо тэмдэглэсэн. Их Британийн ард иргэд хатны эрүүл мэндэд санаа зовж байна.
Мөн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийн твиттер хуудсандаа "Эрхэмсэг хатан хааныг халдвараас хурдан ангижирч, эрүүл энх байгаасай гэж бүх хүмүүсийн өмнөөс хүсмээр байна" гэж жиргэжээ.


















