Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн хатан хаан Викториагийн хүүхэд насны тухай тэмдэглэлийг дуудлагаар худалдлаа

Их Британийн хатан хаан Викториагийн хүүхэд насны тухай өгүүлэх сонирхолтой баримт сэлтийг агуулсан 20 хуудас бүхий тэмдэглэлийг Герман улсад дуудлагаар худалджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн хатан хаан Викториагийн хүүхэд насны тухай тэмдэглэлийг дуудлагаар худалдлаа
Их Британийн хатан хаан Викториагийн хүүхэд насны тухай тэмдэглэлийг дуудлагаар худалдлаа. Зураг: МҮОНРТ

Их Британийн хатан хаан Викториагийн хүүхэд насны тухай өгүүлэх сонирхолтой баримт сэлтийг агуулсан 20 хуудас бүхий тэмдэглэлийг Герман улсад дуудлагаар худалджээ. Уг тэмдэглэлд, түүний үс хуримын ёслолын хувцасны тасархай түүнчлэн олноо төдийлөн хараагүй түүний зургууд хувийн амьдралыг харуулсан зургуудыг оруулсан байна. Уг тэмдэглэлийг хатан хааныг 5 настай байхаас түүнд шадарласан Баронес Луиз Лийзен цуглуулжээ.

Уг бүтээлээс харахад хатан хаанд түшмэл нь хэр үнэнч зүтгэж байсныг харж болохоор байна гэж шинжээчид дүгнэсэн байна. Нийслэл Берлин хотын Грисебах дуудлага худалдааны агентлагийн мэдээлж байгаагаар түүний тухай өгүүлэх энэхүү тэмдэглэл нь 26 мянган паунд буюу 30 мянган америк долларын үнэд хүрсэн байна.

Хатан хаан Викториа 18 насандаа буюу 1838 онд хаан ширээнд заларч, нэгдсэн вант улсыг 64 жилийн турш захирч 1901 онд насан эцэслэсэн юм. Мөн тэрээр Букингемийн ордонд амьдарсан анхны хааны угсааны хүн болсон юм.

Хуваалцах