Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн хунтайж Харри, Америкийн жүжигчин бүсгүй Меган Маркл нарын гэрлэх ёслол боллоо

Өчигдөр Их Британийн хунтайж Харри болон Америкийн жүжигчин бүсгүй Меган Маркл нарын гэрлэх ёслол Виндзорын цайз дахь Гэгээн Георгийн сүмд боллоо. Хатан хааны гэр бүлийн гишүүд,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Их Британийн хунтайж Харри, Америкийн жүжигчин бүсгүй Меган Маркл нарын гэрлэх ёслол боллоо
Их Британийн хунтайж Харри, Америкийн жүжигчин бүсгүй Меган Маркл нарын гэрлэх ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

Их Британийн хунтайжХарри болон Америкийн жүжигчин бүсгүй МеганМаркл нарын гэрлэх ёслол Виндзорын цайз дахь Гэгээн Георгийн сүмд боллоо. Хатан хааны гэр бүлийн гишүүд, хосуудын ойр дотнынхон, найз нөхөд, хүндэт зочид энэ ёслолд урилгаар оролцсон. Сүйт бүсгүй МеганМарклийн өмссөн хуримын даашинз, титэм, хуримын бялуу зэрэг ёслолын нарийн мэдээллүүдийг хэвлэлүүд ихээхэн онцлон дамжуулсаар байна.

ИХ Британийн Нэгдсэн Вант улсын хатан хааны гэр бүлийн хуримын ёслолууд тогтсон дэг жаягийн дагуу болдог ч өөр өөрийн гэсэн онцлогтой. Сүйт бүсгүй Меганд уламжлал болсон гэрч бүсгүйчүүд байсангүй. Харин 3-8 насны бяцхан туслахуудаар хүрээлүүлэн Георгийн сүмд орж ирсэн юм. Сүйт бүсгүйн эцгийн биеийн байдал тааруу байсан учир охиныхоо хуримын ёслолд хүрэлцэн ирж чадаагүй учир хунтайж Чарльз түүнийг сүмийн гол тахилын өмнө хүргэсэн юм. Сассексийн гүн болсон хунтайжХарри, гүнгийн авхай Меган нарын гэрлэх ёслолд Кембрижийн гүн, хунтайж Уильям, гүнгийн авхай Мидлтон нарынхтай харьцуулахад улс төрчдийг уриагүй байна. Тиймээс Их Британийн Ерөнхий сайд ТерезаМэй, АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп нар энэ ёслолд оролцоогүйг хэвлэлүүд тэмдэглэж байна. Меган хуримын даашинзаараа энгийн урт ханцуйтай гэхдээ 5 метрийн урт торон нөмрөг бүхий тансаг загварыг сонгосон байна.

Сүйт бүсгүйн даашинзыг загварын Гивенчи ордны анхны эмэгтэй тэргүүн болох Британийн загвар зохион бүтээгч Клэр Келлер урласан байна. Сонгодог загварын энэ даашинзыг нь 1932 онд урлан бүтээсэн хатан хаан Мариягийн алмазан титэм улам чимж байсан юм. Тэдний хуримын ёслол дээр Чикагогийн хамба МайклБрюсКарри Хайрын хүчийг магтан дуулж Меганий афроАмерик гаралтайг хүндэтгэн эрх чөлөөний төлөө тэмцэгч МартинЛютерКингийн үгнээс иш татаж байсан нь онцлог байлаа.

Мөн залуу хосууд Букингемийн ордны тагтан дээр эхнэр нөхөр болсноо нийтэд зарлан анхны үнэсэлтээ хийдэг 30 жилийн уламжлалыг эвдсэнд тооцогдож байна. Мөн хунтайжХарри сахлаа хусуулаагүй байсныг уламжлалаа мөн л эвдсэнд тооцож байна.

Хуваалцах