Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн кибер аюулгүй байдлын үндэсний төв нээлтээ хийлээ

Лондон хотноо Кибер аюулгүй байдлын үндэсний төв нээлтээ хийлээ. Энэхүү ёслолын ажиллагаанд Их Британийн хатан хаан 2-р Елизавета оролцсон байна. Тус төв нь кибер болон хакеруудын халдлагаас улс орноо хамгаалах зорилготойгоор байгуулагдсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн кибер аюулгүй байдлын  үндэсний төв  нээлтээ хийлээ
Их Британийн кибер аюулгүй байдлын үндэсний төв нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Лондон хотноо Кибер аюулгүй байдлын үндэсний төв нээлтээ хийлээ. Энэхүү ёслолын ажиллагаанд Их Британийн хатан хаан 2-р Елизавета оролцсон байна. Тус төв нь кибер болон хакеруудын халдлагаас улс орноо хамгаалах зорилготойгоор байгуулагдсан юм.

Кибер аюулгүй байдлын үндэсний төв засгийн газрын бүтцэд багтах юм. Тус төвийн гүйцэтгэх захирал Киран Мартин Их Британийг кибер халдлагын хамгийн хүнд бай болгохын тулд хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Мөн тэрээр Оросын талаас ирж буй кибер аюул заналхийлэлд онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн. ОХУ кибер халдлагатай холбоотой байр сууриа өөрчилж, түүнийг ашиглахад бэлэн болсон учир хариу арга хэмжээ авах бэлтгэлтэй байх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Хуваалцах