Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн Консерватив намын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээн боллоо

Өнгөрсөн шөнө Их Британийн эрх баригч Консерватив намын даргад нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн боллоо. Гэвч телевизийн энэ мэтгэлцээнд тус өрсөлдөөний ялагч болно гэж тодруулчхаад байгаа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн Консерватив намын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээн боллоо
Их Британийн Консерватив намын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө Их Британийн эрх баригч Консерватив намын даргад нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн боллоо. Гэвч телевизийн энэ мэтгэлцээнд тус өрсөлдөөний ялагч болно гэж тодруулчхаад байгаа гадаад хэргийн сайд асан Борис Жонсон оролцоогүй байна. 2 цаг үргэлжилсэн мэтгэлцээнд Их Британийн Ерөнхий сайд Мэйгийн залгамжлагч болох 5 нэр дэвшигч оролцсон байна.

Их Британийн 4 дүгээр сувгийн дамжуулсан энэ мэтгэлцээнд тус улсын гадаад хэргийн сайд ЖеремиХант, Брекситийн асуудал эрхэлсэн сайд асан Доминик Рааб, олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Рори Стюарт, Байгаль орчны сайд МайклГоув, Дотоод хэргийн сайд СаджидЖавид нар оролцсон. Харин Консерватив намын даргын өрсөлдөөнд ялалт байгуулж дараачийн Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа Борис Жонсон BBC телесувгаар дамжуулах мэтгэлцээнд оролцохоо л мэдэгдсэн байна.

Түүний өрсөлдөгчид Борис Жонсон харьцангуй нөхөрсөг өрсөлдөгчидтэйгээ мэтгэлцэхээс зайлсхийж байжээ. Европын Холбооны гишүүн 27 улсын удирдагчтай яаж хэл амаа ололцох болж байна гэсэн шүүмжлэлийг өрнүүлж байлаа. Өнөөдөр парламент дахь Консерватив намын фракцад 2 дахь шатны санал хураалт болох ёстой. Энэ санал хураалтын дүнд 10-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч өрсөлдөөнөөс хасагдах юм. Харин фракц дахь санал хураалт нэр дэвшигч 2 болж буурах хүртэл үе шаттайгаар явагдана. Үүний дараагаар намын даргыг сонгох санал хураалт болох юм.

Хуваалцах