Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн нутгаас сансрын хөлөг хөөргөх анхны оролдлого бүтэлгүйтжээ

Даваа гарагийн орой Их Британийн нутгаас дэлхий орчмын тойрог замд анх удаа хөлөг хөөргөсөн байна. “Виржин орбит” нэртэй хувийн компанийн олон улсын чанартай анхны энэ хөөргөлтийн явцад гэнэтийн саатал гарсны улмаас пуужин тойрог замд орж чадаагүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн нутгаас сансрын хөлөг хөөргөх анхны оролдлого бүтэлгүйтжээ
Их Британийн нутгаас сансрын хөлөг хөөргөх анхны оролдлого бүтэлгүйтжээ. Зураг: МҮОНРТ

Даваа гарагийн орой Их Британийн нутгаас дэлхий орчмын тойрог замд анх удаа хөлөг хөөргөсөн байна. “Виржин Орбит” нэртэй хувийн компанийн олон улсын чанартай анхны энэ хөөргөлтийн явцад гэнэтийн саатал гарсны улмаас пуужин тойрог замд орж чадаагүй байна.

Тодруулбал, зориулалтыг нь өөрчилсөн “Боинг 747” онгоцны тусламжтай Атлантын далай дээр пуужинг харвах явцад саатал гарснаас хиймэл дагуул нь тойрог замд орж чадаагүйг “Виржин Орбит” компаниас мэдэгджээ. Есөн ширхэг жижгэвтэр хиймэл дагуул суулгасан уг пуужинг өчигдөр 22 цаг 15 минутад Корнуоллоос хөөргөх үед 2000-аад хүн цугларсан байжээ. Пуужинд иргэний болон батлан хамгаалах зориулалтаар ашиглагдах учиртай 9 хиймэл дагуул суурилуулан тойрог замд хүргэх учиртай байсан байна.

“Виржин Орбит” компанийнхны “түүхэн” гэж нэрлэж байгаа энэхүү арилжааны хиймэл дагуул хөөргөсөн үйл явдал Их Британидаа төдийгүй, Баруун Европын хэмжээнд анхных болохыг Их Британийн сансрын агентлаг нотолж байна. Их Британи улс урьд нь хиймэл дагуулууд хөөргөхдөө ямагт гаднын улсын сансрын буудлуудыг ашиглаж иржээ.

“Виржин Орбит” компани өмнө нь, 2020 болон 2021 онуудад өчигдрийнхтэй төстэй 4 ч пуужинг Калифорниос хөөргөж байсан байна. НАСДАК-т бүртгэлтэй, Их Британийн тэрбумтан РичардБрэнсоны үүсгэн байгуулсан энэ компаниас гадна Их Британийн Сансрын агентлаг, Хааны Агаарын цэргийн хүчин, Корнуоллын Зөвлөл зэрэг байгууллагууд энэ удаагийн төсөлд хамтран ажиллажээ.

Хуваалцах