Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн парламент “Брексит”-ийн хуулийн төслийг соёрхон баталлаа

Их Британийн парламентын дээд танхим буюу Лордуудын танхим Брекситийн хуулийн төслийг соёрхон баталлаа. Ийнхүү Парламентын хоёр танхим тус улсыг Европын Холбооноос гаргах

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн парламент “Брексит”-ийн хуулийн төслийг соёрхон баталлаа
Их Британийн парламент “Брексит”-ийн хуулийн төслийг соёрхон баталлаа. Зураг: МҮОНРТ

Их Британийн парламентын дээд танхим буюу Лордуудын танхим Брекситийн хуулийн төслийг соёрхон баталлаа. Ийнхүү Парламентын хоёр танхим тус улсыг Европын Холбооноос гаргах үүд хаалгыг нээж өгөөд байна. Харин энэ пүрэв гарагт хатан хаан Хоёрдугаар Елизабетад гарын үсэг зуруулахаар өргөн барих юм.

Европын Холбооны дэргэдэх Их Британийн Брекситийн асуудал эрхэлсэн сайд Стивен Баркли улс орноо энэ сарын 31-нд Европын Холбооноос гаргах замд хэдийнээ ороод байгааг баталсан байна. Дээд танхим Брекситийн хуулийн төслийг батлахаасаа өмнө Парламентын доод танхимаас хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байсан юм. Гэхдээ эцсийн мөчид энэ шаардлагаасаа татгалзахаар шийдвэрлэсэн байна.

Лордууд Их Британид ажиллаж амьдардаг Европын Холбооны орнуудын иргэдийн эрхийг хангахыг шаардаж байсан юм. Гэвч Дээд танхимын гишүүдийн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагуудыг нийтийн танхим хүлээн авахаас татгалзсан юм. Хатан хаан Хоёрдугаар ЕлизабетБрекситийн гэрээг соёрхон баталж гарын үсэг зурсны дараа тус хуулийн төслийг Европарламентаар батлуулах үлдэж байна. Хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Европарламент ирэх 29-ний хуралдаанаараа тус гэрээг батлах эсэхээ шийдэхээр товлоод байгаа юм байна.

Хуваалцах