Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн парламент Брекситийн гэрээг ирэх 7 хонгт хэлэлцэж дуусгана

Британи улс Европыг холбооноос Брекситийн гэрээгүйгээр гарах асуудлыг зөвшөөрөхгүй гэдгээ парламентын гишүүдийн олонх илэрхийлж, ерөнхий сайд Треза Мэй шинэ саад сорилттой нүүр тулах хэрэгтэй боллоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн парламент Брекситийн гэрээг ирэх 7 хонгт хэлэлцэж дуусгана
Их Британийн парламент Брекситийн гэрээг ирэх 7 хонгт хэлэлцэж дуусгана. Зураг: МҮОНРТ

Британи улс Европыг холбооноос Брекситийн гэрээгүйгээр гарах асуудлыг зөвшөөрөхгүй гэдгээ парламентын гишүүдийн олонх илэрхийлж, ерөнхий сайд ТрезаМэй шинэ саад сорилттой нүүр тулах хэрэгтэй боллоо.

Мягмар гарагт Их Британийн парламентад явуулсан санал хураалтаар парламентын гишүүд 303: 296-ийн харьцаатайгаар татварын өөрчлөлтөд хамрах хүрээг хязгаарлахаар тусгаж буй Санхүү татварын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн аж. Ингэснээрээ ТрезайМэй-н засгийн газар Европын холбоог гэрээгүйгээр орхин гарахдаа парламентын зөвшөөрөл авах шаардлагатай гэдэг дээр гишүүд санал нэгдэж байна.

“Энэ санал хураалт Их Британийг Брекситийн гэрээгүйгээр Европын холбооноос гарахаас сэргийлэх чухал алхам, үүгээр Парламент болоод Засгийн газарт тэр бүү хэл энэ улсад Европын холбоог гэрээгүйгээр орхиж гарах эрх бүхий дийлэнх олонх гэж байхгүй гэдгийг харуулж байгаа юм” гэж сөрөг хүчин Хөдөлмөрийн намын дарга ЖеремиКорбин ярьжээ.

Ингэснээр Британийн ерөнхий сайд ТрезаМэй цөөнхийн засгийн газрын тэргүүний хувьд эмзэг сул байр суурьтай байгаа нь харагдаж байна хэмээн зарим хэвлэлд бичсэнээс гадна, Их Британийн ерөнхий сайд Европын холбоотой хэлэлцэж тохиролцсон Брекситийн гэрээгээ парламентаар хэлэлцүүлэх үндсэн санал хураалт ирэх 7 хоногт болно гэдгийг сануулж байна.

Хуваалцах