Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн парламент Брекситийн гэрээг соёрхон баталлаа

Их Британи Европын Холбоотой нягт харилцаагаа хадгалан үлдэж, харилцаа, худалдааны гэрээ байгуулж түүхийн шинэ хуудсаа нээгээд байна. Ерөнхий сайд Борис Жонсон Европын Холбоотой байгуулсан гэрээг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн парламент Брекситийн гэрээг соёрхон баталлаа
Их Британийн парламент Брекситийн гэрээг соёрхон баталлаа. Зураг: МҮОНРТ

Их Британи Европын Холбоотой нягт харилцаагаа хадгалан үлдэж, харилцаа, худалдааны гэрээ байгуулж түүхийн шинэ хуудсаа нээгээд байна. Ерөнхий сайд Борис Жонсон Европын Холбоотой байгуулсан гэрээг соёрхон батлахаас өмнө парламентын гишүүдэд хандаж хэлэх үгэндээ ийнхүү онцлон мэдэгдсэн байна.

Их британи улс Европын Холбооноос эгнээнээс шилжилтийн үе нь дуусч гарсны дараах харилцаагаа зохицуулах гэрээг Брюссельтэй байгуулж амжсан юм. Энэхүү гэрээг Европын Холбооны бүх гишүүн улс орнууд мөн парламентаараа соёрхон батлах ёстой. Харин Британийн парламент өнөөдрийн чуулганаар тус гэрээг соёрхон баталлаа. Эхлээд парламентын доод буюу нийтийн танхимын гишүүд олонхийн саналаараа тус гэрээг дэмжсэн.

Үүний дараа дээд буюу лордуудын танхим батлаад байна. Парламентын өнөөдрийн хуралдаанд гишүүдийн тодорхой хэсэг нь танхимдаа сууж, үлдсэн хэсэг нь цахимаар оролцож саналаа өгсөн юм. Их Британи улс Европын Холбоотой төдийгүй дэлхийн 63 улс оронтой худалдааны шинэ харилцаагаа зохицуулах гэрээг байгуулаад байгаа юм. Брюссельтэй байгуулсан гэрээнд квот татваргүйгээр чөлөөтэйгөөр худалдаа хийх, газар нутаг, далай тэнгис, агаарын оройн зайдаа харилцан хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэх заалтууд багтсан юм. Одоо Еврокомисс ирэх оны 2 дугаар сарын 28-ны дотор тус гэрээг улс орнуудаар дараа нь Европарламентаар соёрхон батлуулах л үлдэж байна. тэр болтол шинэ оны эхний өдрөөс 2 талын түншлэл түр дэглэмд шилжих юм байна.

Хуваалцах