Их Британийн шинэ гүнжийг Шарлотта Элизабет Диана гэж нэрлэжээ
Их Британийн хунтайж Уильям, Кембрижийн гүнж Кейт нар бяцхан охиноо Шарлотта Элизабет Диана хэмээн нэрлэснээ олонд зарлалаа.
Мэдээллийн алба

Их Британийн хунтайж Уильям, Кембрижийн гүнж Кейт нар бяцхан охиноо Шарлотта Элизабет Диана хэмээн нэрлэснээ олонд зарлалаа. Тэд охиныхоо нэрэнд эмээ Диана болоод элэнц эмээ хатан хаан Элизабет нарын нэрийг оролцуулж өгснөө маш том хүндэтгэл хэмээн тайлбарлажээ. Их Британийн хунтайж охиноо өнгөрөгч даваа гарагт ард түмэнтэйгээ танилцуулсан бөгөөд одооноос түүнийг Кембрижийн эрхэмсэг гүнж Шарлотта хэмээн дуудаж байх гэнэ.


Хатан хаан Элизабет өдгөө 89 настай бөгөөд эрхэмсэг гүнж Шарлотта түүний тав дахь үеийн угсаа залгамжлагч гүнж болон мэндэлсэн нь энэ юм.


















