Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн шинэ парламентын анхны хуралдаан боллоо

Анхны чуулганд Английн хатан хаан Элизабет оролцож, тус улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг танилцуулсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн шинэ парламентын анхны хуралдаан боллоо
Их Британийн шинэ парламентын анхны хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Их Британийн шинэ парламентын анхны хуралдаан боллоо. Анхны чуулганд Английн Хатан хаан Элизабет оролцож, тус улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг танилцуулсан юм. Засгийн газар нэгдүгээр сарын 31 гэхэд Их Британийг Европын холбооноос гаргах асуудлыг энэ тэргүүний зорилт болгон ажиллана гэдгээ онцолжээ.

Английн Хатан хаан Элизабет парламентын дээд болон доод танхимын бүх гишүүдийн оролцсон чуулганыг нээн үг хэлж, Их Британийн Засгийн газрын хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Их Британийн Засгийн газар Европын холбооноос гаргах асуудлыг нэгдүгээр сарын 31-нд багтаан шийдвэрлэх зорилтыг тавин ажиллаж байна. Хатан хаан Элизабет парламентын анхны чуулган дээр хэлсэн үгэндээ, тус улсын Засгийн газар чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан Европын орнуудтай харилцаагаа хэвийн хэмжээнд хадгална гэдгийг онцолжээ.

Мөн Борис Жонсоны тэргүүлж байгаа Засгийн газар дэлхийн бусад хүчирхэг гүрнүүдтэй шинэ худалдааны гэрээ, хэлцлийг байгуулна гэдгийг дамжуулсан юм. Үүнээс гадна Засгийн газар эрүүл мэндийн халамж үйлчилгээг сайжруулах, хүүхэд бүрт чанартай боловролыг олгох асуудалд анхаарал хандуулан ажиллана гэдгийг Хатан хаан Элизабет үгэндээ онцолжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон Бүх нийтийн сонгуулиар Ерөнхий сайд Борис Жонсоны Консерватив нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Ерөнхий сайд Борис Жонсон Их Британийг Европын холбооноос гаргахтай холбоотой хуулийн төслийн шинэ парламентын анхны хэлэлцүүлэгт өнөөдөр оруулах юм. Ер нь өмнөх парламентын үед Их Британийг Европын холбооноос гаргах асуудал гацаанд орох нь түгээмэл байсан бол энэ удаад тийм зүйл тохиолдох магадлал тун бага юм. Учир нь Ерөнхий сайдын Консерватив нам олонхийг бүрдүүлж байгаа учраас сөрөг хүчин өмнөх шигээ буулт хийх боломжгүй болжээ.

Хуваалцах