Их Британийн тамирчид медалийн чансаагаа ахиулж чадлаа
Эрэгтэйчүүдийн модон морины дасгалын төрөлд Их Британийн тамирчин Макс Витлок 15.966 оноогоор тэргүүлж, олимпийн аварга боллоо.
Мэдээллийн алба

"Рио-2016" олимпийн их наадмын гимнастикийн аваргууд тодорсоор байна. Эрэгтэйчүүдийн модон морины дасгалын төрөлд Их Британийн тамирчин Макс Витлок 15.966 оноогоор тэргүүлж, олимпийн аварга боллоо.
Хоёрдугаар байрт мөн л Их Британийн тамирчин Луис Смит 15.833 оноогоор шалгарч, мөнгөн медаль хүртсэн юм. Харин хүрэл медалийн эзнээр АНУ-ын тамирчин Александр Наддур 15.700 оноогоор шалгарчээ.
Нэг орны хоёр тамирчин олимпийн наадмаас эх орондоо алт, мөнгөн медаль хүртэв. "Рио-2016" наадмаас Их Британийн тамирчид нийт 38 медаль аваад байна. Медалийн чансаагаа ахиулж чадсан тэд медалийнхаа тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж эхэллээ.


















