Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн цагдаа нар террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлж чаджээ

Британийн цагдаа нар Зул сарын баярын өмнө "Исламын улс" бүлэглэлийнхний террорист халдлага үйлдэх гэсэн төлөвлөгөөг илрүүлж, таслан зогсоож чадсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн  цагдаа нар террорист халдлага гарахаас  урьдчилан сэргийлж  чаджээ
Их Британийн цагдаа нар террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлж чаджээ. Зураг: МҮОНРТ

Британийн цагдаа нар Зул сарын баярын өмнө "Исламын улс" бүлэглэлийнхний террорист халдлага үйлдэх гэсэн төлөвлөгөөг илрүүлж, таслан зогсоож чадсан байна. Террористууд гар утас бүхий тэсрэх төхөөрөмж ашиглан халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байна. Энэ тухай Сан сонин мэдээлсэн бөгөөд энд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр 2 хүнийг сэжиглэн баривчлаад байгааг ч мэдээлжээ. Тэдний нэг нь Эритрей улсаас гаралтай Мунир Хасан Мухаммед гэгч аж.

Тэрээр Их Британид орогнох хүсэлтээ гаргасан нэгэн байсан бөгөөд түүнд Лондон хотын Вестминстер тойргийн шүүхээс террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан, "Исламын улс" бүлэглэлийн гишүүн, тэсрэх төхөөрөмж хийх зааварчилгаатай байсан зэрэг зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Мөн Эритрей гаралтай Ровайда Эль Хасан гэгчийг түүний хамсаатнаар хэрэгт татаад байгаа юм байна. Берлины зул сарын баярын яармаг худалдааны үеэр террорист халдлага гарсантай холбоотойгоор Европын олон орон түүний дотор Их Британи улс аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ аваад байгаа юм.

Зул сар, шинэ жилийн баярыг тохиолдуулан террористууд халдлага дайралт үйлдэхээр төлөвлөж байна гэдэг сэрэмжлүүлгийг тусгай албадынхан ч өгч байгаатай энэ бүхэн холбоотой.

Хуваалцах