Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британыг Европын холбооноос гаргах асуудлыг ярилцахаар болжээ

Европын холбооны эрх баригчид Их Британийг нэгдсэн холбооноос гаргах асуудлыг эрт ярихаар тохиролцжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британыг Европын холбооноос гаргах асуудлыг ярилцахаар болжээ
Их Британыг Европын холбооноос гаргах асуудлыг ярилцахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Европын холбооны эрх баригчид Их Британийг нэгдсэн холбооноос гаргах асуудлыг эрт ярихаар тохиролцжээ. Тэд Британийн засгийн газрын улс оронд нь дүрвэн очиж байгаа цагаачлалын их урсгалыг сааруулахын хажуугаар Европын холбооны нэгдсэн зах зээлээс гарахгүй байх хүсэлтийг хүлээж авахгүй гэдгээ дахин нотолсон байна.

Европын холбооны эрх баригчид Словакийн нийслэл Братислав хотноо Их Британий оролцоогүйгээр өчигдөр уулзалт хийсэн юм. Словак нь одоогоор Европын Холбоог даргалж байгаа. Мөн Европын холбооны эрх баригчид олон нийтийн итгэлийг сэргээхэд Европын холбооны өмнө тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдийг хэлэлцээд, дүрвэгч, цагаачдын их урсгалыг зогсоохын тулд Европын холбооны дотоод хилийн тандалт судалгааг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Үүний зэрэгцээ терроризмын эсрэг арга хэмжээ авах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэх мэт олон нийтийн ашиг сонирхолд нийцэх гол салбаруудад шийдвэртэй алхам хийх зайлшгүй шаардлага Европын холбооны өмнө тулгарсныг хүлээн зөвшөөрч байна.

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск Европын холбооны гишүүн 27 орон өмнөх алдаа дутагдлаа арилгаж, нийтлэг эрх ашигт нийцсэн шийдэлд хүрэхийн төлөө урагшлахаар нэгдсэн тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэсэн байна. Гэхдээ Унгар болон бусад Зүүн Европын улс орнууд Европын холбооны дүрвэгч хүлээн авахыг гишүүн орнуудаасаа шаардаж байгаа бодлогыг эрс эсэргүүцсэн байр суурьтай байна.

Хуваалцах