Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриаллаа

Эдгээр ажлыг явганаар болон тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч их хотын иргэд талархан дэмжиж, цаг зав хэмнэсэн, эрүүл, аюулгүй, тав тухтай орчин бүрдэж буйг онцолж байна. Тиймээс дараагийн хоёр уулзварын шинэчлэлийн ажил дуусах шатандаа орж, дахин хэд хэдэн уулзварын ажлыг шинээр эхлэхээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Их бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриаллаа
Их бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, зөв төлөвлөлттэй орчин үеийн тохилог гудамж, замуудыг бий болгох, Монголдоо анх удаа хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн хүрээнд эхний ээлжинд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн.

Өнгөрсөн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч төслийн багийнхан Өргөө кино театрын өмнөх уулзвар, Өнөр хорооллын (Саппорогийн/)аюулгүйн тойрог, XIX хорооллын АПУ ХК-ийн арын уулзвар, Дарь-Эх Сансарын уулзваруудыг өргөтгөн шинэчилж, ашиглалтад оруулаад байна.

Эдгээр ажлыг явганаар болон тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч их хотын иргэд талархан дэмжиж, цаг зав хэмнэсэн, эрүүл, аюулгүй, тав тухтай орчин бүрдэж буйг онцолж байна. Тиймээс дараагийн хоёр уулзварын шинэчлэлийн ажил дуусах шатандаа орж, дахин хэд хэдэн уулзварын ажлыг шинээр эхлэхээр бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

Ийнхүү хотын төвийн барилгажсан хэсэгт авто замын уулзавруудыг өргөтгөн шинэчлэхэд газар чөлөөлөх ажил нэлээд чухал ач холбогдолтой ажлын бүрэлдэхүүн хэсэг болоод байгаа гэнэ.
Их хотынхоо гудамж, замуудыг шинэчлэн тохижуулах Нийгэм-Эдийн засгийн томоохон үр ашигтай эдгээр ажлыг ухамсарлан хүлээн авч, бидний ажлыг ойлгон дэмжиж, газар чөлөөлөх ажилд идэвх санаачилгатай оролцсон МАК, Шунхлай, Капитал групп, Номин холдинг, “Тэс петролиум”, “Петровис” “Улаанбаатар хивс”, “Эрэл” ХХК, “Миний дэлгүүр” сүлжээ их дэлгүүр зэрэг байгууллага, аж ахуйн нэгж, мөн хувь хүмүүст “гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэгч багийнхан талархал илэрхийлж буйгаа уламжлаад байна.

Гудамж” төслийн хүрээнд цаашид нийслэлийн авто замын 33 уулзварыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэхээс гадна хотын төвийг дайран өнгөрөх хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу нийт 120 гаруй км хурдны зам анх удаа барих, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр инженерийн дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх дэд төслүүд хэрэгжих тул газар чөлөөлөх ажил нэлээд өргөн хүрээнд хийгдэхээр байна.
Тиймээс төслийн хүрээнд хийх зам барилга, дэд бүтцийн ажлуудын трасст орж буй хэсгүүдэд газар өмчлөгч хувь хүн, байгууллагуудыг төслийн багийнхантай харилцан ойлголцож, их бүтээн байгуулалтын ажилд идэвх санаачилгатай оролцохыг мөн олон нийтийн зүгээс уриалаад байна.

Сая хол давсан хүн амтай метрополис хотоо авто замын түгжрэл саад, агаар, хөрсний бохирдолгүй, зөв зохион байгуулалттай цэвэр цэмцгэр тохилог сайхан гудамжтай, эдгээр дэд бүтцээ дагасан хотын үйлчилгээтэй олон улсын жишигт нийцсэн орчин үеийн хот болгон хөгжүүлэхэд иргэн бүхний итгэл үнэмшил, идэвх оролцоо хамгаас чухал юм хэмээн төслийн багийнхан мэдэгдэв.

Түлхүүр үг:Зам засварДэд бүтэцГудамж төсөл
Хуваалцах