"Их Буучид" 5-р шатанд шалгарлаа
Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 4-р тойрогт Английн "Премьер лиг"-ийн тэмцээний “Арсенал” болон “Саутхэмптон” гэсэн шилдэг багууд учраа таарсан.
Мэдээллийн алба

Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 4-р тойрогт Английн "Премьер лиг"-ийн тэмцээний “Арсенал” болон “Саутхэмптон” гэсэн шилдэг багууд учраа таарсан. "Сент-Мэри" цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод багууд аль аль нь шилдэг бүрэлдэхүүнээ талбайд гаргаж, ширүүн өрсөлдөөнийг үзүүлжээ. "Саутхэмптон" клуб сүүлийн 3 тоглолтдоо дараалан хожоод байсан бөгөөд энэ 7 хоногт Английн лигийн цомын тэмцээнд алдарт "Ливерпүүл" клубыг хожиж, тэмцээний дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Тоглолтын эхний үед зочин баг “Их буучид” өрсөлдөгчөө бүх талаараа илүүрхэн тоглож, 3 гоолыг оруулсан нь тоглолтын үр дүнд шууд нөлөөлсөн.


Эхний 2 гоолыг 26 настай Англи довтлогч Дэнни Уэлбек оруулсан бол Тео Уолкотт 3 дахь гоолыг оруулсан юм. Тео Уолкоттын хувьд энэ өдөр дахь 2 гоолыг "Гэгээнтнүүд"-ийн хаалганд оруулсан юм. Улмаар Арсен Венгерийн залуус 5:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожиж, Холбооны цомын тэмцээний 5-р шатанд шалгарсан. "Их буучид"-ын хувьд сүүлийн 4 тоглолтдоо ийнхүү дараалан хожлоо. Мөн 2003 оноос хойш анх удаа "Саутхэмптон"-ыг талбайд нь хожиж байгаа нь энэ юм.


















