Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их, дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

ШУА-ийн Геологи, газарзүйн Бага чуулган болон Их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны талаарх “ШУА ба Их, дээд сургуулиудын хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг энэ сарын 16-нд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт хийлээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их, дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ
Их, дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

ШУА-ийн Геологи, газарзүйн Бага чуулган болон Их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны талаарх “ШУА ба Их, дээд сургуулиудын хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг энэ сарын 16-нд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт хийлээ.

Хэлэлцүүлэгт Геологи, газарзүйн Бага чуулганы гишүүдээс гадна, МУИС, ШУТИС, МУБИС, ЭкоАЗИ, ХААИС зэрэг Их, дээд сургуулиудын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд, Геологи, газарзүйн Бага чуулганы дарга, академич Д.Амарсайхан “Геологи, Газарзүйн Бага Чуулганы Үйл Ажиллагаа, Цаашдын Зорилт” сэдвээр илтгэл тавив. Хэлэлцүүлэгт нийт төлөөлөгчид идэвхитэй оролцож, ШУА болон Их, дээд сургуулиуд дараахүндсэн чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа хөгжүүлбэл зүйтэй талаар санал нэгдсэн юм. Үүнд:

·ШУА-ийн эрдэмтэд Их, дээд сургуулиудад салбарын эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй, шинэлэг нээлттэй холбоотой лекц уншиж, хичээл заах

·ШУА-ийн болон Их, дээд сургуулиудын лабораториудыг ахисан түвшний сургалтад дундын хэлбэрээр ашиглах боломжийг эрэлхийлж, сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах

·Хамтарсан төсөл санаачлах, хэрэгжүүлэх

·Салбарын, улсын болон олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудыг хамтран зохион байгуулах

·Хамтарсан хурал, зөвлөгөөн зохион байгуулж, салбарын бодлогод дэмжлэг үзүүлэх зөвлөмж гаргах

·Салбарын шинжлэх ухааны танин мэдэхүйн чиглэлээр олон нийтэд хандсан хялбаршуулсан товхимол, ном, сурах бичиг бэлтгэн гаргах

Хуваалцах