Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 13-нд танхимаар хичээллэнэ
коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй 170 шалгуулагч байна. Нийслэлд 94, орон нутагт 76 шалгуулагч байгаа юм. Эдгээр шалгуулагчаас 2021.09.02-05-ны хооронд ЭЕШ авна.
Мэдээллийн алба

Ковидын улмаас ЭЕШ өгөөгүй 170 шалгуулагч байна
БШУЯ болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭЕШ-д 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй 170 шалгуулагч байна. Нийслэлд 94, орон нутагт 76 шалгуулагч байгаа юм. Эдгээр шалгуулагчаас 2021.09.02-05-ны хооронд ЭЕШ авна.
БШУЯ ЭЕШ-ын үндэсний босго оноог тогтоож өгсөн. Тухайлбал,
-Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид 480
-Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410
-Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар зохицуулсан. Ингэснээр сургуулиуд дур мэдэн босго оноог бууруулах боломжгүй гэсэн үг.
Мөн Үндэсний босго оноог хоёроос багагүй хичээлээр тооцно.
Боловсрол, шинжлэх ухааны яам


















