Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их, дээд сургуулиудын консорциумын төв комисс байгуулагдлаа

Монголын их, дээд сургуулиудын консорциумын төв комисс байгуулагдаж, энэ хавар орон нутагт Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их, дээд сургуулиудын консорциумын төв комисс байгуулагдлаа
Их, дээд сургуулиудын консорциумын төв комисс байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын их, дээд сургуулиудын консорциумын төв комисс байгуулагдаж, энэ хавар орон нутагт Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах гэж байна. Одоогоор тус консорциум төр, хувийн хэвшлийн 54 гишүүн сургуультай. Харин МУИС консорциумаас тусдаа элсэлтээ зохион байгуулахаар болжээ.

Түүнчлэн нэг зүйл хэлэхэд ихэнх сурагч их, дээд сургуульд элсэхдээ эзэмших мэргэжлийнхээ талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тиймээс олонх нь эцэг, эх, найзуудынхаа зааж зөвлөснөөр мэргэжлээ сонгодог. Гэвч эцсийн эцэст тэр шийдвэр нь буруу байсныг хожим мэдэж, суралцах явцдаа ангиа солих, шилжих, хаях зэрэг асуудал үүсдэг.

Тиймээс мэдээлэл сурталчилгааг сайтар зохион байгуулах хэрэгтэй юм.

Хуваалцах