Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт цуцлагдлаа

Шинэ коронавирусний дэгдэлдэлтэй холбоотойгоор олон улсын томоохон уулзалт, чуулган болон тэмцээн уралдаанууд цуцлагдсаар байгаа. Ирэх 6 дугаар сард "Их долоо"-гийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт цуцлагдлаа
“Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт цуцлагдлаа. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусний дэгдэлдэлтэй холбоотойгоор олон улсын томоохон уулзалт, чуулган болон тэмцээн уралдаанууд цуцлагдсаар байгаа. Ирэх 6 дугаар сард "Их долоо"-гийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Америкийн Турмонт хотын ойролцоо байрлах ДэвидКэмп гэх ерөнхийлөгчийн амралтын газарт зохион байгуулагдах товтой байсан юм. Харин энэхүү уулзалтыг цуцалж, оронд нь видео хурлыг зохион байгуулахаар болсон байна.

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор ирэх 6 дугаар сард Америкийн Мэрилэнд мужид болох “Их долоо”-гийн уулзалтыг цуцлах шийдвэрийг ерөнхийлөгч ДональдТрамп гаргаад байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын удирдагчид ийнхүү биечлэн уулзах боломжгүй болоод байгаа ч гэсэн видео хуралд оролцоно гэдгийг онцолж байгаа юм. Энэ шийдвэр нь улс орнууд өөрсдийн нөөц бололцоо, анхаарлыг шинэ коронавирусний эсрэг тэмцэлд хандуулах боломжийг олгосон алхам болж байгааг цагаан ордноос мэдээлжээ.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп “Их долоо”-гийн удирдагчидтай яаралтай видео хуралдааныг хийж, шинэ коронавирусний тархалттай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн юм. Тэгвэл тэрбээр ирэх 4 болон 5 дугаар сард “Их долоо”-гийн удирдагчидтай дахин видео уулзалтыг зохион байгуулна гэдгийг Цагаан ордноос мэдээлжээ.

АНУ-аас гадна Герман, Их Британи, Итали, Канад, Франц болон Япон гэсэн орнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Их долоо”- гийн дээд хэмжээний уулзалтад улс орнууд мөн хэвлэлийн байгууллагууд олон арван гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон багийг жил бүр илгээдэг. Тэгвэл энэ жилийн тухайд удирдагчид ийнхүү онлайн хэлбэрээр хуралдаан хийх нь ээ.

Хуваалцах