Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Их долоо”-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт өндөрлөлөө

Их Британийн Ливерпүүлд "Их долоо”-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулсан Их Британийн Засгийн газар ням гарагт хоёр өдөр үргэлжилсэн уулзалт дууссаны дараа мэдэгдэл хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Их долоо”-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт өндөрлөлөө
“Их долоо”-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар БНХАУ-ын “албадлагын эдийн засгийн бодлого” гэж нэрлээд байгаа зүйлд санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Энэ нь хөгжиж байгаа орнуудад худалдааны бодлого, их хэмжээний зээл олгох замаар БНХАУ дэлхий дахинд өөрийн нөлөөгөө нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж буй оролдлого юм.

Их Британийн Ливерпүүлд "Их долоо”-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулсан Их Британийн Засгийн газар ням гарагт хоёр өдөр үргэлжилсэн уулзалт дууссаны дараа мэдэгдэл хийлээ.

"Их долоо”-ийн бүлгийн сайд нар анх удаа Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орны сайд нар болон Австрали, Өмнөд Солонгосын сайд нарыг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудлаар хуралд оролцож, хэлэлцэхийг урьсан юм.

Зарим оролцогч цахимаар оролцож, хуулийн засаглалд суурилсан, эрх чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг хадгалахын чухлыг, ач холбогдлыг хэлэлцсэн байна. Тэд мөн бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллахаа дахин нотолжээ.

"Их долоо”-ийн бүлгийн сайд нар Умард Солонгосыг "өдөөн хатгасан үйлдлээс зайлсхийхийг" дахин уриалсныг хурлын даргалагч мэдэгдэлдээ онцолсон.

Мэдэгдэлд Пхеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн бүх хууль бус хөтөлбөрөөсөө бүрэн, баталгаатай, эргэлт буцалтгүй татгалзах тодорхой зорилгыг баримтлан дипломат харилцаа тогтоохыг уриалжээ.

Даргалагчийн мэдэгдлээс гадна “Их долоо”-ийн Гадаад хэргийн сайд нар Москва их хэмжээний цэрэг цуглуулсан асуудал, Орос, Украины хилийн дагуух цэргийн хурцадмал байдлын талаар хамтарсан мэдэгдэл хийлээ.

Хуваалцах