Их долоогийн бүлгийн Гадаад хэргийн сайд нар Ливерпүүлд уулзана
Долоогийн бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар энэ амралтын өдрүүдэд Британийн Ливерпүүл хотод уулзана.
Мэдээллийн алба

Долоогийн бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар энэ амралтын өдрүүдэд Британийн Ливерпүүл хотод уулзана. Мөн энэ уулзалтад Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны гишүүд анх удаа оролцох гэж байна.
Тэд коронавирусний тахал, "Омикрон" хувилбарын тархалтын эсрэг авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Аюулгүй байдал, хүний эрхийн асуудал ч мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж байгаа аж. Саяхан АНУ болон бусад Засгийн газруудаас зарласан удахгүй болох Бээжингийн өвлийн олимп, паралимпийг "дипломатаар бойкотлох" шийдвэрийн хариуд БНХАУ улам хатуу ширүүн хариу үйлдэл гаргаж байгааг ажиглагчид онцолж байна. Гадаад хэргийн сайд нар мөн энэ асуудлыг хэлэлцэж магадгүй юм байна.


















