Их дуулга: Надаль, Шарапова нар цааш тоглох эрхээ авлаа
Талбайн теннисийн дөрвөн "Их дуулга"-ын хамгийн анхных нь болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Талбайн теннисийн дөрвөн "Их дуулга"-ын хамгийн анхных нь болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр оныг бүтэлгүйхэн эхлүүлсэн Испанийн Рафаэль Надаль алдаагаа засч цааш тоглох эрхээ авсан бол ОХУ-ын Мария Шарапова энэхүү эрхийг тийм ч амар авсангүй.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрт эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария Шарапова хоёрдугаар тойрогт нутгийн теннисчин Александр Пановатай оноолт таарсан юм. Энэхүү тоглолт гурван сет үргэлжилсэн бөгөөд 6:1, 4:6, 7:5-аар Шарапова ялалт байгуулж, гуравдугаар тойрогт шалгарлаа. 2008 оны "Австралийн нээлттэй тэмцээн"-ий аварга Шараповагийн хувьд дараагийн тойрогт Казахстаны Зарина Диястай тоглох юм.


















