“Их Дуулга” тэмцээн цуцлагдвал шигшээ багийн үлдсэн ганц эрхийн төлөө халз барилдаан хийлгэнэ
Токио олимпын шигшээ багт дараах тамирчид багтаж байна.
Мэдээллийн алба

“Ковид-19” цар тахлын улмаас олон спортын уралдаан тэмцээн хойшлогдсоор байна. Энэ цаг үед Японы жүдогийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Конно Жюн “Спорт Хочи” сонинд ярилцлага өгөхдөө “Хэрэв ирэх арванхоёрдугаар сарын 11-13-нд Токиод болох “Их Дуулга” тэмцээн цуцлагдвал шигшээ багийн үлдсэн ганц эрхийн төлөө халз барилдаан хийлгэнэ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Хифүми Абэ, Жоширо Марүяма хоёрын хэн ялсан нь олимпод оролцоно” гэжээ.
Токио олимпын шигшээ багт дараах тамирчид багтаж байна.
Эмэгтэй: Фүна Тонаки, Үта Абэ, Цүкаса Ёшида, Микү Таширо, Чизүрү Араи, Шори Хамада, Акира Сонэ.
Эрэгтэй: Наохиса Такато, Шохеи Оно, Таканори Нагасэ, Шоичиро Мүкаи, Аарон Вольф, Хисаёши Харасава.


















