Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Их Дуулга” тэмцээнд Япон, БНСУ-ын баг тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ

Мөн дээрх тэмцээний үеэр ариутгал, аюулгүй байдлыг дээд түвшинд явуулж, бөхчүүдийг дөрвөн удаа коронивирусний шинжилгээнд хамруулах гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Их Дуулга” тэмцээнд  Япон, БНСУ-ын баг тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ
“Их Дуулга” тэмцээнд Япон, БНСУ-ын баг тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Зураг: МҮОНРТ

Унгарын нийслэл Будапешт хотод энэ сарын 23-25-нд жүдо бөхийн “Их Дуулга” тэмцээн болох бөгөөд үүнд Япон, БНСУ-ын баг тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Учир нь цар тахлын улмаас ийнхүү шийдвэр гаргажээ.

Мөн дээрх тэмцээний үеэр ариутгал, аюулгүй байдлыг дээд түвшинд явуулж, бөхчүүдийг дөрвөн удаа коронивирусний шинжилгээнд хамруулах гэнэ.

Сонирхуулахад, Украины дэлхийн хошой аварга Дарья Белодед жин ахиж, 52 кг-д барилдахаар болжээ. Ингэснээр түүний гол өрсөлдөгч Францын Амандин Бюшар, Италийн Одетте Жуффрида нар болоод байна.

Хуваалцах