Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Их Эзэн Чингис хааны өдрөөр бүх нийтээр амарна

Их Эзэн Чингис хаан мэндэлсэн болох билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 11 сарын 4-ний өдөр буюу ирэх Даваа гарагт тохиож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Эзэн Чингис хааны өдрөөр бүх нийтээр амарна
Их Эзэн Чингис хааны өдрөөр бүх нийтээр амарна. Зураг: МҮОНРТ

Их Эзэн Чингис хаан мэндэлсэн болох билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 11 сарын 4-ний өдөр буюу ирэх Даваа гарагт тохиож байна. Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд 2012 оны 11 сарын 8-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр "Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1"-нд бүх нийтээр амрах баярын өдөр хэмээн заажээ. Иймд 11 дүгээр сарын 4-ний өдөр бүх нийтээр амарна.

Хуваалцах