Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Их говийн тэмээний баяр-2016" боллоо

Говь-Алтай аймгийн Бигэр суманд энэ сарын 26-27-нд "Их говийн тэмээний баяр-2016", тэмээчдийн их наадмыг зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Их говийн тэмээний баяр-2016" боллоо
"Их говийн тэмээний баяр-2016" боллоо. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Бигэр суманд энэ сарын 26-27-нд "Их говийн тэмээний баяр-2016", тэмээчдийн их наадмыг зохион байгуулжээ. Монголын үндэсний брэнд болсон таван хошуу малын манлай эрдэнэ-тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид, тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод, гадаадын зочид, жуулчдын сонирхлыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татах зорилготой энэхүү баяр хүндэтгэлийн тэмээн жагсаалаар эхэлсэн байна.

Хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээн болж, "Сайхан тэмээтэй ганган хос" болон үржлийн шилмэл ингэ, буур шалгаруулжээ. Үүний зэрэгцээ тэмээний шилдэг сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэглэл шалгаруулах үзэсгэлэн худалдаанаас гадна тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалыг багтаасан урлагийн тэмцээн зохион байгуулжээ.

Мөн тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин баялаг туршлага хуримтлуулсан "Шилдгийн шилдэг" нэг тэмээчнийг хүндэт өргөмжлөл, 10 лангийн мөнгөн буйл, шилдэг гурван тэмээчнийг хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулжээ.

“Их говийн тэмээний баяр-2016”, Говь-Алтай аймгийн тэмээчдийн XI их наадмын төрөл, шалгаруулалт
1. Хурдан ат - Цогт сум Шинэтөр
2. Хурдан торомны уралдаанд -Чандмана сум Гүнчиг хүрэн
3. Шилмэл буур шалгаруулах тэмцээн - Бугат сум Нэргүй улаан буур
4. Шилмэл ингэ шалгаруулах тэмцээн - Бигэр сум Отгондэлэг
5. Сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн-Чандмана сум Батмагнай Хулан
6. Тэмээний шилдэг сүүн бүтээгдэхүүн-А.Цэнгэлмаа Бигэр сум
7. Тэмээний шилдэг ноосон бүтээгдэхүүн-Ц.Одгэрэл Бигэр сум
8. Тэмээний шилдэг ганган хэрэглэл-Г.Шинэхүү Алтай сум
"Тэмээ, тэмээчин" говь нутгийн тухай дууны тэмцээн-Э.Марал-Эрдэнэ
Бүжиг, хөгжмийн бүтээлийн тэмцээн-Цогт сумын "Одод" хамтлаг
Ерөөл, магтаалын тэмцээн Тайшир сумын магтаалч Д.Бат-Эрдэнэ

Хуваалцах