Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их гүрнүүд Ирантай цөмийн хэлэлцээрийн зөвшилцөлд хүрлээ

Удаан хугацаанд маргаантай байсан Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудалд нааштай хандлага гарлаа. АНУ улс тэргүүтэй дэлхийн 6 их гүрний гадаад харилцааны сайд нар Женев хотноо эл асуудлаар хэлэлцэж эхэллээ

О.
О.Баярням

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их гүрнүүд Ирантай цөмийн хэлэлцээрийн зөвшилцөлд хүрлээ
Их гүрнүүд Ирантай цөмийн хэлэлцээрийн зөвшилцөлд хүрлээ. Зураг: МҮОНРТ

Удаан хугацаанд маргаантай байсан Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудалд нааштай хандлага гарлаа. АНУ улс тэргүүтэй дэлхийн 6 их гүрний гадаад харилцааны сайд нар Женев хотноо эл асуудлаар хэлэлцэж эхэллээ. Тодруулбал АНУ, Их Британи, ОХУ,Франц, Хятад улсын гадаад харилцааны сайд нар Ираны эрх баригчидтай тохиролцоонд хүрч цөмийн хөтөлбөрөө хэвийн явуулах талаар дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ираны тал атомын цахилгаан станцын зориулалтаар уран баяжуулж байгаагаас биш ямар нэг цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгогүй гэх байр суурьнаас асуудалд хандаж байв. Хэлэлцээрийн үр дүнд Иран улс цаашдаа уран баяжуулах хөтөлбөрөө зогсоохоор харилцан шийдэлд хүрчээ.

Хуваалцах