Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их жанжин Сүхбаатарын “хуучин” хөшөө хаана байгаа вэ

Нийслэлийн төв талбайд залран байсан Сүхбаатар жанжны хөшөөг сольсноос хойш дөрвөн жил болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их жанжин Сүхбаатарын “хуучин” хөшөө хаана байгаа вэ
Их жанжин Сүхбаатарын “хуучин” хөшөө хаана байгаа вэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн төв талбайд залран байсан Сүхбаатар жанжны хөшөөг сольсноос хойш дөрвөн жил болж байна. Харин тэрхүү буулгаж, “тэтгэвэрт гаргасан” хөшөө хаана байгаа бол гэх асуулт гарч ирнэ. Тэгвэл тэрхүү хөшөө 14 ширхэг арслангийнхаа хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших Чойрын хийдэд хадгалагдаж байгаа аж. Энэхүү хийдийн тэргүүн Лувсандаржаа ренбүчи хөшөөг хямгадан авч, тусгай хашаанд бүтээн хадгалж байгаа бол арслангуудыг нь шинээр барьж буй дуганыхаа 14 баганы дээр байрлуулсан байна.

Нутгийн иргэдийн ярьж буйгаар хийдийн тэргүүн Лувсандаржаа ламтаны хувьд Сүхбаатар аймгийн уугуул учир ийнхүү их жанжны хөшөөг авсан байж магадгүй аж.

Хуваалцах