Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хэмжээний алт хилээр давуулахыг завджээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран хилээр алт гаргах гэж байсан хууль бус үйлдэлийг илрүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний алт хилээр давуулахыг завджээ
Их хэмжээний алт хилээр давуулахыг завджээ. Зураг: МҮОНРТ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран хилээр алт гаргах гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ.

Сэжигтэн Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын Эрээн хот руу энэ сарын 09-нд хил гарах гэж байхад нь хууль хяналтын байгууллагынхан саатуулсан бөгөөд тэрбээр биедээ 3.9 кг алт нуусан байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийнхэн 2014 он гарснаас хойш эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 44 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Хуваалцах