Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хэмжээний алт хилээр гаргахыг завдлаа

Хэргийг Өмнөговь аймаг дахь Хилийн 0166 дугаар ангийн Хилийн тагнуулын тасаг шалгаж, аймгийн Прокурорын газарт шилжүүлэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний алт хилээр гаргахыг завдлаа
Их хэмжээний алт хилээр гаргахыг завдлаа. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг дахь Шивээхүрэн шалган нэвтрүүлэх боомтоор Өмнөговь аймгийн иргэн Г, Г нар нь тавдугаар сарын 9-ний өдөр БНХАУ руу улсын хил нэвтрэхдээ унаж явсан Ланд круйзер 100 маркийн автомашиныхаа жолоочийн суудал доор их хэмжээний алт нуун хил нэвтрүүлэхийг завджээ. Хилчид уг үйлдлийг илрүүлэн саатуулсан байна. Хэргийг Өмнөговь аймаг дахь Хилийн 0166 дугаар ангийн Хилийн тагнуулын тасаг шалгаж, аймгийн Прокурорын газарт шилжүүлэн өглөө.

Хуваалцах