Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хэмжээний хятад архи илрүүлэн устгажээ

Дээрх архинд агуулагдаж буй бодисууд нь Монгол Улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их, хүнд металлын үлдэгдэл мэдрэхүйн эрхтэний үзүүлэлтээр өвөрмөц амт, хурц үнэртэй байгаа аж.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний хятад архи илрүүлэн устгажээ
Их хэмжээний хятад архи илрүүлэн устгажээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс “Иргэний аюулгүй байдлыг хангах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд I-VIII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний дэлгүүрт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй, хятад ханзаар бичсэн шошготой хоёр литр 500 грамм савлагаатай 42-60 градусын хатуулагтай найман нэр төрлийн 1381 ширхэг буюу 1 тонн 407 литр 128 грамм архи согтууруулах ундааг өнгөрсөн даваа гарагт илрүүлж, дүүргийн Захиргааны Зөвлөлийн гишүүд устгажээ. Дээрх архинд агуулагдаж буй бодисууд нь Монгол Улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их, хүнд металлын үлдэгдэл мэдрэхүйн эрхтэний үзүүлэлтээр өвөрмөц амт, хурц үнэртэй байгаа аж. “Эдгээр архи нь аюултай бүтээгдэхүүн хууль бусаар орж ирж ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд хөнөөлтэйг тод харууллаа” хэмээн мэргэжилтэн онцлон ярьж байна.

Хуваалцах