Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хэмжээний мөндөр орсны улмаас тариан талбай сүйджээ

Урд шөнө Төв аймгийн Угтаалцайдам суманд их хэмжээний мөндөр орсноос болж тариан талбай сүйдсэн талаар өнөө өглөө нэгэн уншигч бидэнд мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний мөндөр орсны улмаас тариан талбай сүйджээ
Их хэмжээний мөндөр орсны улмаас тариан талбай сүйджээ. Зураг: МҮОНРТ

Урд шөнө Төв аймгийн Угтаалцайдам суманд их хэмжээний мөндөр орсноос болж тариан талбай сүйдсэн талаар өнөө өглөө нэгэн уншигч бидэнд мэдээллээ. Энэхүү мэдээллийн дагуу Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын орлогч н.Батбаяртай утсаар холбогдож зарим мэдээллийг авсан юм.

Тэрбээр “Өчигдөр 5-10 минут орчим орсон мөндөрийн улмаас тариан талбай нэлээдгүй сүйдсэн. Бид яг одоо ХАА-н мэргэжилтнүүдээ дагуулаад тариан талбай руу гарч байна. Өчигдөр орсон мөндөр одоог хүртэл цайрч харагдаж байна. Хэр хэмжээтэй мөндөр, ямар хэмжээний хохирол учруулсныг тун удахгүй мэдээлье. Ер нь манай сум хэдхэн хоногийн өмнөөс ургацаа хурааж эхэлсэн. Энэ байгалийн үзэгдэл нэлээдгүй хохирол учруулсан байх магадлалтай” хэмээн ярьсан юм. Газар дээр нь очиж үнэлгээ дүгнэлт өгөх хүмүүсээс бидэнд тун удахгүй шинэ мэдээлэл ирнэ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Хуваалцах