Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хэмжээний мөнгө завшсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, мөн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 хэсэгт зааснаар А.Ганибал, А.Ханай нарт холбогдох “Байтерек” хадгаламж зээлийн хоршооноос 104.809.300 төгрөг завшсан гэх эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шил

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний мөнгө завшсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ
Их хэмжээний мөнгө завшсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, мөн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 хэсэгт зааснаар А.Ганибал, А.Ханай нарт холбогдох “Байтерек” хадгаламж зээлийн хоршооноос 104.809.300 төгрөг завшсан гэх эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сум дундын хоёрдугаар шүүхийн 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ганибалд бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт шүүгдэгч А.Ханайг албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Ганибалд таван жил нэг сарын хорих ял, шүүгдэгч А.Ханайд хоёр жилийн хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Түлхүүр үг:Их хэмжээний мөнгө завшсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ
Хуваалцах