Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хэмжээний тарваганы мах тээвэрлэж байжээ

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр “Эмээлт” захын орчимд "Фургон", "Истима" маркийн автомашинуудад

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний тарваганы мах тээвэрлэж байжээ
Их хэмжээний тарваганы мах тээвэрлэж байжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр “Эмээлт” захын орчимд "Фургон", "Истима" маркийн автомашинуудад их хэмжээний тарваганы мах /110 ширхэг тулам/-ыг хууль бусаар тээвэрлэж авсныг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн албан хаагчид илрүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хяналтын хэлтсийн улсын байцаагч “Т”, “Э”, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч “Э” нартай үгсэн хуйвалдаж хууль бус эд зүйлийг хувьдаа авсан үйлдлийг ЦЕГ-ын Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх газар дотоод хяналт шалгалтаар илрүүлэн материалжуулж гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр 2014 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр харьяаллын дагуу АТГ-т шилжүүлжүүлэн шалгуулахаар болов.

Хуваалцах