Их хэмжээний цас орсноос үүдэн нислэгүүд цуцлагджээ
Японы Хоккайдо арал дээр их хэмжээний цас орсноос үүдэн нислэгүүд цуцлагдаад байна.
Мэдээллийн алба

Японы Хоккайдо арал дээр их хэмжээний цас орсноос үүдэн нислэгүүд цуцлагдаад байна. Одоогоор 17 нислэг цуцлагдаж, 100 гаруй нислэг хүлээгдэж байна. Ням гарагийн шөнө л гэхэд 40-өөд хүн нисэх буудалд хоножээ.
Бямба гарагийн орой 100 гаруй нислэг цуцлагдахад эмх замбараагүй байдал үүсч, хоёр мянга орчим хүн онгоцны буудал дээр шөнийг өнгөрөөжээ. Бүх нислэг дүүрсэн тул өнөөдөртөө багтаж гэртээ харьж чадахгүй байх гэж нэгэн эмэгтэй ярьсныг "NHK" уламжилсан байна.

Үүнээс хойш даваа гарагт Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хот руу хийх бүх нислэг дүүрэн хүнтэй, захиалга дууссан байна. Албаныхны хэлснээр мягмар гарагийн өглөө хүртэл цаг агаар муу хэвээр байх юм байна.



















