Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их хэмжээний цас орсны улмаас 400 гаруй сургуулийг түр хаажээ

Япон улсад их хэмжээний цас орсны улмаас зам, харилцаа холбоо тасалдахад хүрээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний цас орсны улмаас 400 гаруй сургуулийг түр хаажээ
Их хэмжээний цас орсны улмаас 400 гаруй сургуулийг түр хаажээ. Зураг: МҮОНРТ

Япон улсад их хэмжээний цас орсны улмаас зам, харилцаа холбоо тасалдахад хүрээд байна. Тус улсад 440 бага болон дунд сургууль үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.

Японы "Эн-Эйч-Кей" агентлагийн дамжуулж байгаагаар сурагчдыг гэрээсээ гарахгүй байж, гэрийн даалгавраа гэртээ хийхийг сануулсан байна.

Сүүлд өгсөн мэдээллээр Японы Ишикава болон Фукуи мужийн хооронд 1500 орчим тээврийн хэрэгсэл цасанд боогдоод байгаа талаар онцолжээ. Эдгээрийн ихэнх нь олон цагаар цасан бүрхүүлд дарагдсан авто зам дээр дараалан зогсож байгаа гэжээ.

Японы зэвсэгт хүчний анги бэлтгэл орон нутгийн гамшгаас сэргийлэх газрууд болон аврах байгууллагууд хүч хавсарган цас цэвэрлэх ажиллагаанд дайчлагдаж байна.

Хуваалцах