Их хэмжээний цэвэр алт хилээр гаргахыг завдлаа
Өчигдөр Замын-Үүдийн хилийн боомтоор дөрвөн кг цэвэр алт гаргахаар завдсан байна. Гаалийн ажилчид БНХАУ руу зорчиж байсан галт тэргэнд шалгалт хийх явцад уг алт илэрсэн бөгөөд тээвэрлэлтийг газар дээр нь таслан зогсоожээ.
Мэдээллийн алба

Ойролцоогоор дөрвөн кг цэвэр алт нь зах зээлийн үнээр 350 орчим сая төгрөг бөгөөд энэ хэргийг Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.