Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хэмжээний цианит асгарчээ

Энд уул уурхайн олборлолт явуулж байгаа “Баян-Айраг эксплорэйшн” компани хоёр дахь удаагаа ажлын хариуцлага алдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хэмжээний цианит асгарчээ
Их хэмжээний цианит асгарчээ. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт нийт 44 метр талбайд цианит натри асгарчээ. Энд уул уурхайн олборлолт явуулж байгаа “Баян-Айраг эксплорэйшн” компани хоёр дахь удаагаа ажлын хариуцлага алдсан байна. Тус компани өмнө нь бас үйл ажиллагаандаа химийн хорт бодис ашиглаж эхлээд удаагүй байхдаа мөн ийм осол гаргаж байсан. Энэ удаад асгарсан цианит натри 10-15 минутын турш алдагдаж хөрсөнд шингэсэн байсныг тус компанийнхан өөрсдөө цэвэрлэсэн байна.

Харин тухайн сулруулсан уусмалын шахалтын даралт хэр байсныг тодорхойлох боломжгүй аж. Түүнчлэн энэ хэргийн талаарх мэдээллийг оройтож мэдсэн гэдгээ аймгийн холбогдох албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал, тус компанийнхан өөрсдөө асгарсан уусмалаа цэвэрлэснийхээ дараа аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хэлсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Хуваалцах