Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их хотын амьдралд зориулагдсан унадаг дугуйн чиргүүл “Trenux”

Дэлхийн томоохон өндөр хөгжилтэй хотын иргэд ажил гэрийнхээ хооронд автомашинаар зорчихоос илүүтэй унадаг дугуйг ихээр ашигладаг болсон. Энэ нь хэрэглээ, хэрэгцээгээ дагаад унадаг дугуйн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хотын амьдралд зориулагдсан унадаг дугуйн чиргүүл “Trenux”
Их хотын амьдралд зориулагдсан унадаг дугуйн чиргүүл “Trenux”. Зураг: МҮОНРТ

Дэлхийн томоохон өндөр хөгжилтэй хотын иргэд ажил гэрийнхээ хооронд автомашинаар зорчихоос илүүтэй унадаг дугуйг ихээр ашигладаг болсон. Энэ нь хэрэглээ, хэрэгцээгээ дагаад унадаг дугуйн дагалдах, нэмэлт хэрэгсэл бий болох үндэслэлийг тавьдаг. Эдгээрийн нэг бол их хотын амьдралын хэмнэлд тохирсон унадаг дугуйн чиргүүл юм. Тэгвэл энэ удаад “Trenux” брендийн чиргүүлийг онцолж байна.

Германы Trenux стартап энэ харагдаж байгаа унадаг дугуйн чиргүүлийг бүтээн олонд танилцуулжээ. Хотын нягтаршил ихтэй авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс салж, аль ч замаар, аль ч гудамж талбайг тойрохгүй голоор нь явах нь цаг хугацаа хэмнэсэн зүйл. Гэхдээ унадаг дугуйтай иргэд үргэлж гар хоосон явна гэдэг бараг л үгүй. Өөрийн хэрэгтэй ачаа, тээшээ унадаг дугуйндаа суурилуулан авч явдаг. Энэ асуудлыг хөнгөн, авсаархан байдлаар хэрхэн яаж шийдэж өгснийг энэ бичлэгээс харж болохоор байна. Эвхэгддэг тул заавал чирж явах албагүй. Унадаг дугуйн хөдөлгөөнд ямар ч саад учруулахгүй. Энэ чиргүүл ойролцоогоор 5 кг жинтэй.

Нийтдээ 40 кг ачаа, тээшийг даах боломжтой. Хүнсний бүтээгдэхүүн, бага оврын цүнх гээд бусад төрлийн эд зүйлсээ ачаад явж болно. Чиргүүлийн хэмжээ нь 62 / 42 см. Германы Trenux стартапынхан энэ чиргүүлийнхээ концепц загварыг анх Eurobike 2018 үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан. Тус үзэсгэлэнгээс энэ чиргүүл “Амжилттай эхлэл” нэртэй шагналыг хүртэж чаджээ. Одоогоор зах зээлд худалдаалахаар үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгаа. Ирэх оноос борлуулагдаж эхлэх юм байна. Үнийн хувьд хараахан мэдээлээгүй байгаа хэмээн мэдээлжээ.

Хуваалцах