Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Их хурлын дарга чуулганы хуралдааныг орхин бөхийн барилдаан үзжээ

Үдшийн 24:00 цаг хүртэл хуралдсан хуралдааны дундуур 19:00 цагийн орчимд УИХ-ын дарга З.Энхболд гарч, түүний оронд дэд дарга М.Энхболд хуралдааныг тэргүүлсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хурлын дарга чуулганы хуралдааныг орхин бөхийн барилдаан үзжээ
Их хурлын дарга чуулганы хуралдааныг орхин бөхийн барилдаан үзжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын шинэ сайд нарыг томилсон. Үдшийн 24:00 цаг хүртэл хуралдсан хуралдааны дундуур 19:00 цагийн орчимд УИХ-ын дарга З.Энхболд гарч, түүний оронд дэд дарга М.Энхболд хуралдааныг тэргүүлсэн.

Гэтэл УИХ-ын дарга Ардчилсан хувьсгалын ойд зориулсан бөхийн барилдааныг үзэхээр чуулганы хуралдааныг орхижээ. Үүнээс улбаатайгаар Засгийн газрын сайд нарыг томилохоос илүү бөхийн барилдаан үзэх нь чухал байж гэсэн явган яриа гарсан юм. Учир нь УИХ-ын гишүүн Х.Баттулга бөхийн барилдааны үеэр Их хурлын даргын зургийг дарж өөрийн твиттер хуудсандаа “Жиргээч ... З.Энхболд...бөхийн барилдаан дээр...” хэмээн нийтлэжээ.

Хуваалцах